
“Татар ажиллагаа” инээдмийн уран сайхны киноны найруулагчаар Б.Баатар, продюсерээр “Номадс сүлжээ ресторан”-ы ерөнхий захирал М.Есөнмөнх, Эрхүү хотын “Аист” телевизийн ерөнхий захирал Амгалан Ренчинович Базархандаев нар ажиллажээ. Киноны гол дүрд Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Г.Эрдэнэбилэг, Э.Батхүү, Н.Отгонбат, “Номин талст” хамтлагийн ахлагч, дуучин Д.Батсүх, Оросын “Премьер Министр” хамтлагийн дуучин Б.Амархүү, ОХУ-ын нэрт жүжигчин Д.А.Певцов, жүжигчин Ч.Ундрал, кикбоксчин Ц.Амарбаясгалан, топ модель Э.Одгэрэл, бяцхан охин Б.Хулан нар тоглосон юм.
Д.ОЮУН