Магистрын зэрэг хамгаалалтад зохиолч, сэтгүүлч, гоц үзэгдэл судлаач Б.Галаарид, “Үндэсний шуудан” сонины сэтгүүлч Б.Ганчимэг, “ТV9” телевизийн сэтгүүлч Х.Болортуяа, “ТV5” телевизийн сэтгүүлч Б.Наранцэцэг, МҮОНРТ-ийн нэвтрүүлгийн хэлтсийн дарга Б.Баярсайхан, “Монголын мэдээ” сонины эрхлэгч С.Гантогоо зэрэг орчин цагийн сэтгүүл зүйн салбарт хүч түрэн орж ирсэн шилдэг сэтгүүлчид орсон юм. Тухайлбал, зохиолч, сэтгүүлч, гоц үзэгдэл судлаач Б.Галааридын магистрын судалгааны ажлын сэдэв нь “С.Цогтсайханы сэтгүүлзүйн бүтээлийн онцлог, ур чадварын асуудалд хийсэн дүн шинжилгээ”, “ТV9” телевизийн сэтгүүлч Х.Болортуяа “Телевизийн тойм нэвтрүүлэг, түүний онцлог” зэрэг судлагдаагүй сэдвээр магистрын зэрэг горилсон бүтээлээ өнөөдөр ийнхүү амжилттай хамгааллаа.
Сэтгүүлчид магистрын зэрэг хамгаалав
Монгол Улсын боловсролын их сургуулийн Монгол судлалын сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимд өнөөдөр Магистрын зэрэг хамгаалалт явагдсан байна. Энэ удаагийн магистрын зэрэг хамгаалалтад орчин цагийн шилдэг сэтгүүлчид олноор боловсролын зэргээ ахиулсан нь онцлог юм.
Г.Дарь