Шатахууны
хомсдолоос болж зам засварын ажил түр зогсоод байна. Мэргэжлийн хяналтын
ерөнхий газрын дарга
буюу Монгол Улсын ерөнхий байцаагч Р.Содхүү өнөөдөр зам засварын ажилтай
танилцлаа. Энэ үеэр бензин шатахуун
хомсдсон учраас замын компаниудын ажил түр хугацаагаар зогсоод
байгааг Мэргэжлийн хяналтынханд учирлаж байв.
Өнгөрсөн долоо хоногоос эхлэн зам засварын ажил явуулахад хүндрэлтэй болж эхэлсэн ба хоногт нэг тонн 500 литр түлш хэрэглэдэг замын компаниуд өдөрт 300 орчим тонн түлш хэрэглэж байгаа нь ажлаа хэвийн явуулахад хүрэлцэхгүй байгаа аж. Улсын ерөнхий байцаагч Р.Содхүү “Зам засварын ажил дулааны
улиралд хийгддэг. Гэтэл шатахууны хомсдолоос болж ажил хойшилж байгааг Шадар
сайдад уламжлан яаралтай
шийдэхийг санал болгоно” гэдгийг замынханд хэлсэн юм.