Хүүхдийн төлөө газраас зохион байгуулсан “Хүүхдийн хүмүүжил, төлөвшлийн тулгамдсан асуудал” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурал өчигдөр боллоо. Тус хуралд төрийн болон төрийн бус их, дээд сургуулийн оюутнууд оролцож, илтгэл тавьсан байна. Илтгэлийн утга санаа, тулгуурласан баримт, илтгэх ур чадвараараа бусдыгаа манлайлсан МУБИС-ийн Сэтгэл судлалын дөрөвдүгээр дамжааны оюутан Б.Ууганхүү тэргүүн байрт шалгарчээ. Удаахь байрт “Шихихутаг” ХЗДС-ийн гуравдугаар дамжааны оюутан Д.Очирдорж, МУБИС-ийн нийгмийн ажилтны дөрөвдүгээр дамжааны оюутан А.Уранбилэг нар шалгарсан байна.
А.Болд