
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар санал авах ажлыг 2011 оны гуравдугаар сарын 1-нээс 15-ны хооронд олон нийтийн дунд зохион байгуулж эхэлсэн байна. Иймд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай эсэх, шаардлагатай гэж үзэж байгаа бол ямар өөрчлөлт оруулах талаар та бүхэн саналаа дараах байдлаар илгээж болох юм. Үүнд “Монгол Улсын Их Хурал, 210646, Улаанбаатар хот, Төрийн ордон, Сүхбаатарын талбай 6, Төрийн байгуулалтын байнгын хороо” гэсэн хаягаар болон Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурталчлах төв /21 аймаг, 9 дүүргийн Засаг даргын Тамгын газарт байрлах/-үүдээр бичгээр, Улсын Их Хурлын www.parliament.mn хуудсанд цахим хэлбэрээр ирүүлэх боломжтой.
Лавлагаа, мэдээлэл авахыг хүсвэл УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны 260755 утсанд хандаж болох юм байна.