
Liverpool-ийн их сургуулиас явуулсан судалгаа эмэгтэй хүний хань ижлээ сонгох төрөлх зөн совинг жирэмснээс хамгаалах эм өөрчилж байгааг харуулжээ. Учир нь эмийн найрлага генийн бүтцэд өөрчлөлт оруулдаг байна. Судлаачид уг эм эмэгтэйчүүдийн өөрийн үнэрийг үгүй болгож байгааг шинжилгээгээр харуулжээ. Судалгаанд зуу гаруй бүсгүйчүүд оролцсон бөгөөд жирэмснээс хамгаалах эм хэрэглэхийн өмнө болон хойно эрчүүдийн үнэрийг хэрхэн ялгаж байгааг нь шинжилсэн байна.
Судалгааг удирдан явуулсан эрдэмтэн Грег Робертс “ Судалгааны үр дүн жирэмснээс хамгаалах эм уудаг эмэгтэйчүүд генийн хувьд адил үнэртэй эрчүүдэд татагдаж байгааг харуулсан.” гэжээ. Генийн энэ адил шинж чанар нь хосуудын нөхөн үржихүйд сөргөөр нөлөөлөхөөс гадна эмийг уухаа больсноор дотно харилцаа үгүй болж ч мэдэх аюултай. Учир нь үнэр эр эм хоёр бие биедээ татагдахад маш чухал үүрэгтэй.