
тавих ёслолын ажиллагаа өнөөдөр өглөө морин цагт буюу 11.00 цагт
боллоо. Шав тавих ёслолын нээлтэд Ерөнхий сайд С.Батболд оролцож, үг
хэлсэн байна. Тэрбээр хэлсэн үгэндээ “Эх үрсийн эрүүл мэндэд Монгол
Улсын Засгийн газар ихэд анхаарч ажиллаж байгаа” гэсэн байна. Шинэ
төрөх эмнэлэг зургаан давхар, 150 ортой байх аж. Эмнэлгийн барилгыг
есөн тэрбум төгрөгийн санхүүжилтээр эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр барих
юм байна. Эмнэлгийг ирэх онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
С.Отгон