Сүхбаатарын талбайд баярын жагсаал болно

Хуучирсан мэдээ: 2011.05.27-нд нийтлэгдсэн

Сүхбаатарын талбайд баярын жагсаал болно

Сүхбаатарын талбайд маргааш зэвсэгт хүчнийхний баярын жагсаал болно. НҮБ-ын Энхийг сахиулагчдын өдрийг тохиолдуулан Монгол Улсын батлан хамгаалах бодлого зорилт, зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчилж дээрх жагсаалыг зохион байгуулж байгаа аж. Жагсаалд 014, 015, 032, 013, 016, 119, 120, 326 дугаар ангийн бие бүрэлдэхүүн оролцох гэнэ. Түүнчлэн Ерөнхий сайд, Батлан хамгаалахын сайд, УИХ, Засгийн газрын гишүүд, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд, Батлан хамгаалах яам, гадаад орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайд, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцсон бие бүрэлдэхүүний төлөөлөгчид хүндэт зочдоор уригдсан  байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж