Тавантолгойн ослын шалтгааныг шалгуулж байна

Хуучирсан мэдээ: 2011.05.27-нд нийтлэгдсэн

Тавантолгойн ослын шалтгааныг шалгуулж байна

Өмнөговь аймгийн Тавантолгойн нүүрсний замд энэ сарын 16-ны өдөр ноцтой осол гарч, хоёр хүний амь үрэгдсэн. Ослын шалтгаан нөхцөлийг тогтоож, нүүрсний зам дахь тээвэрлэлтийн үйл ажиллагааг сэргээсэн үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгуулахаар  аймгийн  прокурорын газраас цагдаагийн газарт холбогдох материалыг шилжүүлсэн байна. Тус аймгийн  мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн  өнгөрөгч сарын 20-ны актуудаар Тавантолгойн нүүрсний замыг засч сайжруултал Ухаа худаг, Таван толгойн уурхайгаас нүүрс ачилтыг зогсоох тухай акт гаргасан аж. Харин энэ сарын 13-ны өдөр  Мэргэжлийн хяналтын газраас нүүрсний замд шалгалт хийж, нүүрс ачилтын үйл ажиллагааг сэргээсэн байна.  Үүнээс хойш хоёр өдрийн дараа энэхүү ноцтой осол гарсан юм.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж