Чуулганы хуралдаан завсарлалаа

Хуучирсан мэдээ: 2011.05.27-нд нийтлэгдсэн

Чуулганы хуралдаан завсарлалаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар
Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын
төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн ч дуусгаж чадалгүй завсарлалаа. Эл
асуудлыг үдээс хойшхи хуралдаанаар үргэлжлүүлэх болж байна. Ингэхдээ
УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос Ерөнхий сайд С.Батболдод хандан тавьсан
“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хэрэгжилт
ямар шатанд яваа талаарх асуулгын хариуг сонссоны дараа үргэлжлүүлэн
хэлэлцэх юм.

УИХ-ын даргын хэлснээр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн
шийдвэрлэх асуудал олон байгаа тул үдээс хойшхи хуралдааныг цаг сунган
үргэлжлүүлэх болно гэдгийг УИХ-ын гишүүдэд урьдчилан санууллаа. Үдээс
хойшхи хуралдаан 15.00 цагаас үргэлжилнэ.

Г.Дарь  
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж