
“UBS” телевизээс гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Universe Best Songs-2011” шоу нэвтрүүлгийн ялагч маргааш тодрох юм. Тэд өнөөдөр, маргааш хоёр өдөр “UB Palace”-ын концертын их танхимд гала тоглолтоо хийх гэж байна. Шилдэг 25 оролцогч өнөөдрийн тоглолтод шилдэг бүхнээ үзүүлэх бол маргааш гран-пригийн эзнийг тодруулах юм байна. Энэ жилийн гран-при шагналын эзэн ирэх сарын 6-нд АНУ-ыг зорьж, Лос-Анжелес, Лас Вегас хотуудаар аялахаас гадна зургадугаар сард Лас Вегаст болох алдарт дуучин Celine Dion-ы тоглолтыг үзэх гэнэ. Мөн уламжлал ёсоор тэргүүн байрын шагналтан гурван сая, хоёрдугаар байрын эзэн хоёр сая, гуравдугаар байрт шалгарсан оролцогч 1.5 сая төгрөгийн мөнгөн шагналын эзэн болохоос гадна анхны уран бүтээл болон клип хийлгэх эрхээр тус тус шагнуулах аж.
М.Урин