Орчин үеийн дипломат алба
байгуулагдсаны 100 жилийн ой энэ сард тохиож буйтай холбогдуулан
Стратегийн судалгааны хүрээлэнгийн зөвлөх судлаач, “Стратеги судлал”,
“Regional Security Issues and Mongolia” сэтгүүлийн редакцийн зөвлөлийн
гишүүн судлаач Д.Мөнх-Очир Гадаад харилцааны яаманд уригдаж “Азийн
аюулгүй байдлын архитектур, АНУ-ын төсөөлөл” сэдвээр лекц уншлаа.
Тэрбээр Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх ач холбогдолтой чиглэлийн
нэг болох бүс нутаг дахь гол орнуудын бодлого, байр суурийн талаар
лекцэнд оролцсон яамны удирдах болон дипломат ажилтнууд уншиж, сонирхсон
асуултад нь хариулан харилцан санал бодлоо солилцжээ. Орчин үеийн
дипломат алба байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд ГХЯ-нд өнөөдөр
“Монгол Улс ба Ази, Номхон далайн орнууд” сэдэвт гэрэл зургийн
үзэсгэлэнг зохион байгуулах юм. Эл үзэсгэлэнг Азийн газар Улаанбаатар
дахь энэ бүсийн нутгийн улс орнуудын ЭСЯ-уудтай хамтран хийж байгаа аж.

А.Болд