Энэ сарын 25-ны 22.30 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороонд орших “Дрим” зочид буудалд мөрийтэй тоглоом тоглоод байна гэсэн мэдээллийн дагуу цагдаагийнхан шалгалт хийхэд тус зочид буудлын 40 тоот өрөөг түрээсэлж амьдардаг БНХАУ-ын иргэн, “Хадан тохой” ХХК-ийн захирал, 36 настай Чин Ён-Зай гэгч хэсэг хүмүүстэй хууль бусаар мөрийтэй тоглоом тоглож байсныг илрүүлсэн байна. Тус хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
А.Болд