Спортынхон Ерөнхийлөгчтэй Москвад зочилно

Хуучирсан мэдээ: 2011.05.27-нд нийтлэгдсэн

Спортынхон Ерөнхийлөгчтэй Москвад зочилно

Ирэх даваа гаригаас эхлэх Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн айлчлал өргөн бүрэлдэхүүнтэй болох гэж байна. Ерөнхийлөгч гадаад айлчлалууддаа Монголын бахархал болсон спорт, урлагийн одуудаасаа авч явдаг болсон. Өмнө нь мэргэн бууч, хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, Бээжингийн олимпийн алтан медальт Н.Түвшинбаяр, буудлагын спортын тамирчин, залуучуудын дэлхийн аварга Ц.Хонгорзул нарыг дагуулж явсан бол энэ удаагийн айлчлалын бүрэлдэхүүнд гавьяат тамирчин Б.Наранбаатар, шатарчин Б.Мөнгөнтуул нар багтжээ. Айлчлалын маршрутад багтсан Халимагт очих үед нь Монгол Улсын Ерөнхийлөгчид  Халимагийн Ерөнхийлөгч асан, шатарт элэгтэй Кирсан Илюмжинов бараалхахаар болжээ.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж