
Дойче банкны гүйцэтгэх захирал, швейцари гаралтай Жосеф Акерманн 2013 онд бүрэн эрхийнхээ хугацааг дуусахаас өмнө халагдаж буй ажээ. Акерманны удирдлага дор Дойче банк аль ч үзүүлэлтээрээ Германы хамгийн том банк болж чадсан бөгөөд дэлхийн санхүүгийн хямралын үеийг засгийн газрын шууд дэмжлэггүйгээр даван гарч чадсан юм. Хэдийгээр Акерманн өнгөрсөн жилүүдэд гол гүйцэтгэгч менежерийн багийн бүрдүүлж чадсан боловч залгамжлагчаа бэлдэж амжаагүй ажээ. Дойче банкинд гол ашиг орлого авчирдаг хөрөнгө оруулалт, хувь нийлүүлэгч корпорацийн хэрэг эрхлэгч Anshu Jain одоогоор гол манлайлагч болоод байна. Санхүүгийн эгзэгтэй үе, болон удирдлагын асуудлаас үүдэн гүйцэтгэх захирлыг Германы улс төрд нөлөөтэй хүнээр сонгох тухай асуудал яригдаж байгаа бөгөөд герман гаралгүй учраас Anshu Jain тохирохгүй гэж үзэж байгаа ажээ. Акерманны залгамжлагчаар Бундесбанкны захирал асан Аксель Веберийг сонгох магадлал их байна.