Роботуудын дунд гүйлтийн тэмцээн зохиожээ

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

Роботуудын дунд гүйлтийн тэмцээн зохиожээ

Япон улсад хоёр хөлтэй хүн дүрст роботуудын дунд уртын зайны марафон гүйлтийн дэлхийн хэмжээний тэмцээнийг анх удаа зохион байгууллаа. Уг тэмцээний ялагчаар өвдөг шүргэм өндөртэй бяцхан робот шалгарчээ. Японы Осака хотод бүтэн хоёр өдөр үргэлжилсэн тэмцээнд Robovie-PC робот өөрийн өрсөлдөгчөөсөө ердөө нэг секундын өмнө амжиж барианд орж, аваргын болзлыг хангасан байна. Тэмцээний замын нийт урт нь 42 км бөгөөд нийт 423 өөрөө явагч робот оролцсон ба тэдний дундаж хурд нь 0.77 км/цаг байжээ. 

Марафон тэмцээний аварга Robovie-PC нь 40 см өндөртэй, 2.4 кг жинтэй ажээ. Барианд орж ирсний дараа роботууд үзэгчид рүү гараа даллан мэндчилж, мэхийн ёсолцгоож байсан байна. Дүрмийн дагуу операторууд өөрсдийн роботын зай болон моторыг тэмцээний үеэр солих эрхтэй байсан ч, хэрэв робот нь тэмцээний зам дээр унасан тохиолдолд роботууд өөрсдөө босох ёстой байсан байна. Уг тэмцээнийг зохион байгуулагчид цаашид тэмцээнийг улам өргөжүүлж, олон улсын чанартай болгоно хэмээн мэдэгдсэн байна.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж