Германд халдварт өвчин дэгджээ

Хуучирсан мэдээ: 2011.05.26-нд нийтлэгдсэн

Германд халдварт өвчин дэгджээ

Герман улсад E-Coli хэмээх халдварт өвчин дэгдэж, тус улсын эрүүл мэндийн салбарыг сандаргаж байна. Одоогийн байдлаар уг халдварт өвчнөөр гурван хүн амиа алдаж, 400 гаруй хүн халдвар авч, заримынх нь биеийн байдал маш хүнд байна. Мэргэжилтнүүд халдварын тархац өмнөх үеүүдээс илт хурдацтай байгааг онцолж, одоо дэгдээд буй халдвар нь хурц хэлбэртэй байна хэмээн мэдэгджээ.

Ихэнх тохиолдолд уг өвчний халдварыг хүнсний бүтээгдэхүүнүүд дотроос сүү, сүүн бүтээгдэхүүн, түүхий бяслаг, түүхий гамбургерын мах болон бусад бүх төрлийн түүхий махнаас авах боломжтой аж. Харин энэ удаагийн халдвар түүхий ногоо, жимсээр дамжин халдварласан байж болзошгүй гэж эмч, мэргэжилтнүүд үзжээ. Түүнчлэн лабораторын шинжилгээгээр уг өвчний халдвар нь антибиотикт тэсвэртэй болох нь тогтоогджээ. Тиймээс холбогдох албаны хүмүүс иргэдэд хүнсний ногоогоо болгож хэрэглэхийг зөвлөж, халуурах, гүйлгэх зэрэг шинж тэмдгүүд илэрвэл яаралтай эмчид хандахыг анхааруулжээ.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж