Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

Татгалзах шалтгаан

“Өнөөдөр чадахгүй нь хонгор минь, толгой өвдөөд байна.” Эрчүүд заримдаа зүгээр л секс хийх дургүй байдаг. Үнэндээ эрчүүд бүгд аашилж авирлах нь адилхан. Хэрвээ эрчүүд секс хийхээс татгалзсан бол цаана нь ямар нэгэн бодит шалтгаан заавал байдаг.

Биологийн шалтгаан
Эр хүний бэлгийн сэрэл буурч байгаагийн цаана зүрхний өвчнөөс авахуулаад сэтгэл гутрал, архи тамхины хэтрүүлсэн хэрэглээ, тестероны хэмжээ буурах зэрэг биологийн олон шалтгаан байдаг. Хэрвээ эр нөхрийн чинь секс хийх дургүй болсон шалтгаан нь дээрх хүчин зүйлстэй холбоотой бол эмчид үзүүлэхийг ятгах нь зүйтэй. 

Сэтгэл зүйн шалтгаан
Эрчүүдийн бэлгийн сэрэл өөртөө итгэх итгэлтэй нь салшгүй холбоотой байдаг. Хэрэв эр хүн өөрийгөө чадваргүй, сул дорой гэдгээ мэдэрвэл энэ нь сэтгэл зүйд нь төдийгүй бэлгийн амьдралд нь ч хүчтэй нөлөөлдөг. Түүнээс гадна ажилгүй, мөнгөгүй болох, сэтгэл гутрал зэрэг шалтгаанаар  эрчүүдийн бэлгийн сэрэл буурдаг байна.  Ийм үед хамгийн сайн найз нь мөнгө юу ч биш гэдгийг яаж ч ойлгуулаад  өөрийгөө  дутуу үнэлэхээс нь хамгаалж чадахгүй.

Харилцаа
Уур бухимдал, үзэн ядалт болон бусад таагүй сэтгэл хөдлөлүүд эр хүний бэлгийн амьдралыг сүйтгэж ч мэднэ. Мэдээж дээрх хүчин зүйлс шууд утгаараа дур хүслийг үгүй хийхгүй боловч түүнд өөрийнхөөрөө байх боломж өгөхгүй. Ийм үед эр хүн сексийн таашаал авах өөр зүйлсийг хайж эхэлнэ. Порно кино үзэх, тайчигчтэй клубээс салахаа болих, нууц амрагтай болох гэх мэт. Гэр бүлийн амьдралаас гадуур болж буй бүхэн хос хоёрын сексийн харилцаанд нөлөөлдөг. Эрчүүд дотно харилцаанаас залхаж буй эсэх нь секс хийхээс татгалзаж байгаагаар илэрдэг. 

Эрчүүдийн бэлгийн сэрэл буурахад эмэгтэйчүүд ч тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Эмэгтэй хүний хувьд эр хүнтэй тогтоосон дотно харилцаа нь бат бэх, сэтгэл хангалуун байх тусам бэлгийн амьдралдаа сэтгэл дүүрэн байдаг. Харин эрчүүдийн хувьд сексийн амьдралд нь допамины хэмжээг ихэсгэх шинэлэг, сэтгэл хөдөлгөм гэнэтийн зүйлс байхгүй бол сэтгэл хангалуун байж чадахаа больдог байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж