Налайхын замд 11.50 цагийн орчимд авто осол гарч, автобус том оврын машинтай мөргөлдсөнөөс 19 настай эмэгтэй хүнд бэртжээ. Тодруулбал, УНЗ 26-08 улсын дугаартай “Хюандай” маркийн том оврын “Налайх-Вокзал”-ын чиглэлийн автобус УБН 95-73 улсын дугаартай “Урал 375” загварын авто цистернтэй мөргөлдсөн байна. Цистернийн чиргүүлийн ёмкость салснаас автобусыг мөргөсөн аж. Ослын улмаас автобусанд зорчиж явсан 19 настай эмэгтэйн зүүн хөл шилбээрээ тасарч, биеийн байдал хүнд байсныг гаргаж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, Гэмтэл согогийн үндэсний төвд хүргэсэн байна. Одоогоор өвчтөний биеийн байдал хүнд байгаа бололтой. Ослын шатгааныг тогтоохоор Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс ажиллаж байна.