Азийн сантай хамтарч ажиллана

Хуучирсан мэдээ: 2011.05.26-нд нийтлэгдсэн

Азийн сантай хамтарч ажиллана

Эрдэс баялаг, эрчим хүчний яам болон АНУ-ын Азийн сантай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. АНУ-ын Азийн сангийн хэрэгжүүлж буй “Байгаль орчныг хамгаалахад  талуудын оролцоог нэмэгдүүлэх нь” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд харилцан дэмжлэг үзүүлэх, идэвхтэй хамтран ажиллахаар дээрх баримт бичгийг байгуулжээ. Баримт бичигт, Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Б.Ариунсан, АНУ-ын Азийн сангийн суурин төлөөлөгчМелони К.Линдберг гарын үсэг зурж, газрын дарга Б.Батхүү, Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуяг болон Нидерландын Вант Улсын Элчин сайдын яамны атташе Тжалин Халберцма, Швейцарийн хөгжлийн агентлагийн орлогч дарга Матиас Майэр, “Байгаль орчныг хамгаалахад талуудын оролцоог нэмэгдүүлэх нь” хөтөлбөрийн захирал Энжи Вү оролцжээ.

АНУ-ын Азийн сан нь Ази номхон далайн бүс нутагт энх тайван, хөгжил дэвшил, шударга ёс, нээлттэй байдлыг дэмжигч ашгийн бус ТББ юм. Тус сан нь засаглал, хууль эрх зүй, иргэний нийгэм, эмэгтэйчүүдийг чадавхжуулах, эдийн засгийн шинэтгэл, олон улсын харилцааны чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг дэмжиж ажилладаг. Азийн орнуудад үйл ажиллагаа явуулсан 60 жилийн туршлагатай. Тус сан нь Азийн 18 орон дахь суурийн төлөөлөгчийн газар, АНУ-ын Сан-Франциско, Вашингтон хотууд дахь салбаруудаараа дамжуулан улс орон хийгээд бүс нутгийн төвшинд үйл ажиллагаа явуулдаг. 2010 онд тус сан өөрийн төсөл, хөтөлбөрүүддээ нийт 98 сая ам.долларыг зарцуулж, 42 сая ам.долларын өртөг бүхий нэг сая гаруй ном, сурах бичгийг хандивлажээ.

Б.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж