
Хөх мөрний сав нутгаар өнгөрсөн саруудад бороо хур бага байсан нь гамшгийн гол шалтгаан болжээ. Хятадын хамгийн урт Хөх мөрний савд сүүлийн 50 жилийнхээ дунджаас 40 хувь бага хур тунадас оржээ.
Өмнө нь “Гурван голын хавцал” усан цахилгаан станц Хөх мөрний усыг хаасан нь ган гачгийн гол шалтгааны нэг болсон гэж байлаа. Гэвч Хебэй мужийн цаг уурын албаны мэргэжилтнүүд үүнийг үгүйсгэсэн байна. Хунань, Хебэй, Зянси ба Аньхой мужуудад 10 сая хүн ганд нэрвэгдэж байна. Хебэй мужийн 1300 усан хангамжийн байгууламжийн усны төвшин буурч, зарим нутагт хур тунадас 80 хувиар багасчээ.
Ш.Мягмар