Шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг 11.6 хувиар өсчээ

Хуучирсан мэдээ: 2011.05.26-нд нийтлэгдсэн

Шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг 11.6 хувиар өсчээ

Анхан шатны шүүхүүд энэ ны нэгдүгээр
улиралд эрүүгийн 1550, иргэний 7483, захиргааны 220, захиргааны зөрчлийн
3300, хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн сулласан болон ялаас
чөлөөлсөн 396,  цагдан хорих арга хэмжээ авсан 3235, нийт 16184 хэрэг,
маргааныг хянан шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхүүд нэгдүгээр улиралд 2055 хүнд холбогдох 1550 эрүүгийн
хэргийг таслан шийдвэрлэсэн байна. Шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн
хэрэг өнгөрсөн оны мөн үеэс 11.6  хувиар, ял шийтгүүлэгчид 16.4  хувиар
өсчээ.

Таслан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг Нийслэл, Төв, Дорнод, Дархан-Уул,
Архангай, Хэнтий, Өвөрхангай, Ховд, Хөвсгөл, Сэлэнгэ, Орхон, Булган,
Сүхбаатар, Увс, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Баян-Өлгий, Говь-Алтай
аймагт 0.6 хувиас 3.2 дахин өсч, Завхан, Дорноговь аймагт 13.3–28.8
хувиар буурсан үзүүлэлттэй байна. Харин Говьсүмбэр аймагт өмнөх оны мөн
үетэй адил байна.

Хүний амь санаатай хохироосон 66, бусдын бие махбодид хүнд гэмтэл
санаатай учруулсан 82, бусдын эд хөрөнгийг хулгайлсан 371, танхайрсан
237, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам
зөрчсөн 246, эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлсэн 6, бусдын эд
хөрөнгийг дээрэмдсэн 48  хэрэг тус тус шүүхээр хянан шийдвэрлэжээ.
Эдгээр гэмт хэрэг нь таслан шийдвэрлэсэн эрүүгийн нийт хэргийн 68.1
хувийг эзэлж  байгаа юм. Ял шийтгүүлэгчдийн  77.2  хувьд хорих, 4.0
хувьд торгох,  5.6 хувьд албадан ажил хийлгэх, 13.2  хувьд баривчлах
ялыг  тус тус оногдуулсан талаар Улсын Дээд шүүхээс мэдээллээ.
 
    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж