Европын лиг: “Фулхэм” дараагийн шатанд | News.MN

Европын лиг: “Фулхэм” дараагийн шатанд

Хуучирсан мэдээ: 2010.04.09-нд нийтлэгдсэн

Европын лиг: “Фулхэм” дараагийн шатанд

Английн Премьер лигийн “Фулхэм” клуб Европын лигийн шөвгийн наймд Германы “Вольфсбург”-ийг буулган авч, дахин шуугиан тарилаа. Рой Хожсоны удирдаж буй Лондонгийн “Фулхэм” Европын лигийн шөвгийн 32-т Италийн алдарт “Ювентус”-ыг улмаар дараачийн тойрогт өнгөрсөн жилийн аварга Украйны “Шахтёр Донецк” клубыг хожсоноор шөвгийн наймд шалгарсан билээ. Талбайдаа хийсэн эхний тоглолтдоо 2:1 харьцаатай хожиж, хөзрөө гартаа атгасан “Фулхэм” өнгөрсөн шөнө Вольфсбург хотын “Вольксваген Арена” цэнгэлдэхэд зочилж, тоглолтын 22 дахь секундад Бобби Заморагийн оруулсан гоолын ачаар шөвгийн наймын учраагаа 3:1-ээр буулган авч, Европын лигийн хагас шигшээд өрсөлдөх эрхтэй боллоо. Тоглолтын дараа Рой Хожсон “Түүхийн хуудас нээнэ гэдэг үнэхээр гайхалтай. Тоглогчдоороо бахархаж байна” гэжээ.
“Фулхэм” UEFA-гийн Европын лигийн хагас шигшээд Германы “Гамбург”-тэй тоглох бөгөөд тэд өнгөрсөн шөнө Бельгийн “Стандард Льёж” клубыг 3:1-ээр хожиж, улмаар тоглолтын нийлбэр дүнгээр 4:2 харьцаагаар шөвгийн дөрөвт өрсөлдөх эрхтэй болжээ.
Мөн өнгөрсөн шөнө Европын хөлбөмбөгийн ногоон талбайд Английн “Ливерпуль” болон Португалийн “Бенфика” нарын тоглолт болж, “Улаанууд” Энфилд цэнгэлдэхдээ өрсөлдөгчөө 4:1 харьцаатай буулган авснаар Европын лигийн шөвгийн дөрөвт багтлаа. Тэд хагас шигшээд Испанийн “Атлетико Мадрид”-тай өрсөлдөнө. “Атлетико Мадрид”-ийн хувьд өнгөрсөн шөнийн шөвгийн наймын хариу тоглолтод нутаг нэгт “Валенсия”-тай тоглосон. Тоглолт гоолгүй тэнцээгээр өндөрлөсөн боловч өнгөрсөн долоо хоногт болсон эхний тоглолтод айлын талбайд хоёр гоол оруулж, 2:2 харьцаатай тэнцсэн “Атлетико” дараагийн шатанд шалгарчээ.
Анх удаа Европын лиг нэрээр зохион байгуулагдаж буй Европын хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээний хагас шигшээгийн эхний тоглолтууд энэ сарын 22-нд, хариу тоглолтууд 29-нд болно.

С.Цэлмэг

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

europa league 2010-04-09 62.131.131.143

eurpa lig gedeg nertei hooe ymaa gedej baij bicheed europin lig ch gegshig yuch medehgvi im ymnyydiig yaj ajild avdag bnaa holbonbog joohon sonirohdog baij bich ahin duu europin lig bish europa league

Avatar

zuka 2010-04-09 182.160.13.193

liverpool maani turuulchex blguide muu benfica talbai dre toglohdoo shuugchiin bulhiagaar hojij haragdsan bolj

Avatar

A 2010-04-09 124.158.69.38

2010 оны Дэлхийн аваргад оролцох
Аргентин
Бразил
Англи
Франц
Герман
Португал
Итали
Голланд
Испани
шигшээ багуудын супер тоглогчдын өмсгөлүүд ирлээ 99757810

Avatar

Artest 2010-04-09 202.179.26.123

LIVERPOOL FC turuuleh boltugai

Avatar

Зочин 2010-04-09 89.242.150.147

hodgson

Avatar

ss 2010-04-09 89.242.150.147

32-t shaxteriig 16-d juventusiig xojson yum durakaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж