Нээлтээ хийсэн даруйдаа шуугиан тарьсан онц сонирхолтой сэтгэлзүйн драм болох “Black Swan” киноны гол дүрийг бүтээсэн Natalie Portman Оскарын шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг хүртлээ.
Түүнийг энэ жилийн Оскарыг авна хэмээн кино шүүмжлэгчид дуу нэгтээ баталж байсан нь ийнхүү биеллээ оллоо.
Natalie Portman энэхүү дүрээ бүтээхийн тулд бүтэн жилийн турш балетаар хичээллэж, 10 кг жин хассан аж. Нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл гаргаснаас гадна тухайн дүрээ сэтгэлзүйн талаас нь тун чадварлаг гаргасан хэмээн мэргэжилтнүүд өндрөөр үнэлж байсан юм.
Шилдэг эмэгтэй жүжигчин төрөлд түүнтэй Annette Bening, Nicole Kidman, Jennifer Lawrence, Michelle Williams нар нэр дэвшсэн юм.

Н.Наран