Бин Ладений тухай кино

Хуучирсан мэдээ: 2011.05.26-нд нийтлэгдсэн

Бин Ладений тухай кино

Киноны урлагийн аваргуудын нэг “Columbia Pictures” компани Осама Бин Ладений үхлээр кино хийх болсон тухайгаа зарлалаа. Иракийг бөмбөгдсөн тухай киногоороо 2010 оны Оскарын шагнал хүртсэн Кэтрин Биглоу энэ киног найруулна. Тэрбээр 2008 оноос зохиолч Марк Боалын хамтаар “Аль Кайда”-гийн удирдагчийг баригдаж, эсвэл алагдаж байгаагаар кино хийхээр ажиллаж байсан ажээ.


Киноны зураг авалт энэ зун эхэлж, ирэх оны сүүлээр дэлгэцэнд гарах гэнэ. Кэтрин шилдэг найруулагчийн төрөлд Кино академийн шагнал хүртсэн анхны эмэгтэй найруулагч билээ. Оскарын шагналд тэрбээр “Аватор” киноны найруулагч, хуучин нөхөр Жэймс Камерунтайгаа өрсөлдөн ялсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж