
Чикагогийн “United Center”-т хоёр өдөр үргэлжилсэн нэвтрүүлгийн тусгай дугаарт дуучин Мадонна, Бейонсе нар урилгаар оролцсон байна. Түүний сүүлийн нэвтрүүлгийг үзэж суусан үзэгчдийн нүдэнд нулимс цийлэгнэж, Уинфритэй, түүний нэвтрүүлэгтэй сүүлийн удаа хамт байгаадаа гоморхолтой мэт сууж байжээ. Хатагтай Уинфри өнгөрсөн нэгдүгээр сард өдөр тутмын нийгмийн амьдралын тухай хөтөлбөрийг бэлтгэдэг OWN буюу Oprah Winfrey Network нэртэй өөрийн нэрийн телевизийн сүлжээг нээн ажиллуулж эхэлсэн юм.
Б.Энхцэцэг