Ж.Алтанцэцэг багачуудад зориулсан тоглолт хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.05.25-нд нийтлэгдсэн

Ж.Алтанцэцэг багачуудад зориулсан тоглолт хийнэ

“Pro Sound” студийн захирал, поп дива
Ж.Алтанцэцэг хүүхдүүдэд зориулж “Хүүхэд насны дурсамж” нэртэй тоглолт
хийх гэж байна. Тэрбээр тоглолтынхоо бүх орлогоор амьсгалын замын өвчтэй
хүүхдүүдэд аппарат авч өгөх аж. Мөн тоглолтынхоо үеэр дуучин
Ж.Алтанцэцэг өөрийн мөнгөний гахайг задлах юм байна.

Энэхүү мөнгөний гахайг түүнд найзууд нь бэлэглэсэн бөгөөд тоглолтынхоо
үеэр задалж, хэдэн төгрөг цугларсныг харах гэнэ. “Хүүхэд насны дурсамж”
тоглолт ирэх зургадугаар сарын 1-нд “Хүүхдийн ордон”-д 15.00 цагаас
болно. Харин тоглолтын тасалбар 3000 төгрөгийн үнэтэй бөгөөд “Хүүхдийн
ордон”-ы кассаар худалдаалж байна. Поп дива Ж.Алтанцэцэг тоглолтынхоо
талаар ирэх даваа гаригт “Монгол Ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийх
гэнэ.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж