Хотын агаарыг бохирдуулдаг 17 уурын зуух баяртай

Хуучирсан мэдээ: 2011.05.25-нд нийтлэгдсэн

Хотын агаарыг бохирдуулдаг 17 уурын зуух баяртай

Хотын мэр Г.Мөнхбаяр, Байгаль орчны сайд Л.Гансүх нар чухал шийдэлд хүрлээ. Хотын агаарын бохирдлыг бууруулах талаар байнга  эрэл хайгуул хийж байгаа сайд, дарга хоёр өнөөдрийн усан бороог үл анзааран гадуур хамт явж, хотын агаарын бохирдолд багагүй хувь нэмэр оруулдаг, түүхий нүүрс түлдэг жижиг оврын уурын зуухнуудыг эхнээс нь цэгцлэхээр боллоо.

Цагаан даваа, Цагдаагийн хотхоны орчмын жижиг зуухнуудыг  төвлөрсөн шугам сүлжээнд холбохоор аль 2000 оноос яригдсаар иржээ. Гэтэл хөрөнгө санхүүгийн боломжгүйгээс шалтгаалан  хойшлогдсоор, тэр хавийн орон сууцнууд бага оврын уурын зуухаар халаалтынхаа асуудлыг шийдэж өдий хүрсэн байна. Харин хотын даргын өгсөн үүргийн дагуу холбогдох газрууд энэ орчмын дулааны шугам сүлжээний зураг төслийг нь бэлэн болгожээ. Өнөөдөр хотын дарга, сайдыг дагуулж, газар дээр нь танилцуулсны үрээр хөрөнгийн асуудлыг нь шийдвэрлэж чадлаа. Хот зураг төслийг нь бэлэн болгосон энэ ажил “Цэвэр агаар” төслөөс санхүүжилтээр хийгдсэнээр түүхий нүүрсээр ажилладаг 17 уурын зуухыг ашиглалтаас гаргах юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж