
Мөн энэ үеэр Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ч. Однасан Нийслэлийн агаарын чанарын албаны өмчид бүртгэлтэй БАМ-ын барилгын суурин дээр таван давхар орон сууцны барилга барих асуудлыг оруулжээ. 440 метр кв талбайтай БАМ-ын барилгын 240 м кв талбайд хямд өртөгтэй орон сууц барих юм. Евро стандартаар нэг зуны дотор барьж болох барилгыг туршиж үзэх гэж буй юм байна. Шинэ технологи нутагшуулах хэрэгцээ бидэнд бий. Гэр хорооллыг барилгажуулахад загвар гаргах үүднээс нийслэлийн агаарын чанарын албаны өмч бүхий БАМ-ын барилгыг сонгосон. Орон сууцны дэргэд агаарын чанарын албаны лаборториудыг үлдсэн талбайд нь байгуулна гэж Нийслэлийн засаг даргын орлогч Д. Ганболд тайлбарлав. Энэ асуудлыг тэргүүлэгчид дэмжлээ. Түүнчлэн Улаанбаатар радиогийн барилгад их засвар хийхэд 111 сая төгрөг гаргаж өгөхөөр болсон байнаа. 11 хүний бүрэлдэхүүнтэй Нийслэлийн өмч хувьчлалын комисс дээр нэмж НИТХ-ын төлөөлөгч Г. Идэрмаа, Т. Гантөмөр, НЗДТГ-ын дарга Ц. Болдсайхан, Нийслэлийн санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Э. Ганхүү нарыг оруулж ирэх саналыг НЗД бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр оруулж ирснийг тэргүүлэгчид баталлаа.