
Уг цагдаагийн хэсэг нь Пакистаны цэргийн бааз, АНУ-ын консулын газартай ойролцоо байрладаг бөгөөд энэхүү халдлага нь тавдугаар сарын хоёрны өдөр Осама Бин Ладеныг алагдсанаас хойш Талибанчуудын үйлдэж байгаа ээлжит дөрөв дэх халдлага болж байна. Дараалан үйлдсэн дөрвөн халдлагын дундаас хамгийн их хохирол учруулсан нь хоёр долоо хоногийн өмнө Пакистаны баруун хойд хэсэгт байрлах цэргийн ангид болсон халдлага бөгөөд энэ үеэр 80 гаруй хүн амиа алдсан байна. Талибанчууд цаашид ч халдлага үйлдэх болно гэдгээ мэдэгджээ.
Б.Энхцэцэг