
Тэгвэл Хятадад 450 сая интернэт хэрэглэгч байдгийн 277 сая нь гар утсаараа дамжуулан интернэт хэрэглэгч байна.
Статитистикийн мэдээнээс үзвэл, 2010 оны сүүлээр Түвдэд 3G стандартын интернэт сүлжээнд долоон тойрог болон хот, 73 хошууны төв, 28 бүс, 416 тосгон холбогджээ. Түвдэд харилцах утас хэрэглэгчдийн тоо хоёр сая 15 мянган хүрсэн нь дунджаар 100 хүнд 70 харилцах утас ногдож байгаагийн 55 нь гар утас байна.
Интернэт Түвдийн оршин суугчдийн амьдралын хэв маягийг аажмаар өөрчилж, тэд өнөөдөр интернэтээр дамжуулан худалдаа хийх болжээ.
З.Амгалан
МОНЦАМЭ
МОНЦАМЭ