Шүүгчид нэр дэвшигчдийг өргөн мэдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.05.25-нд нийтлэгдсэн

Шүүгчид нэр дэвшигчдийг өргөн мэдүүлнэ

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан  өнөөдөр хуралдаж  есөн асуудал хэлэлцлээ. Тус хуралдаанаар Ж.Эрдэнэчимэгийг  Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчээр, Ү.Одгэрэлийг Дорнод аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчээр, Э.Дулмаа, М.Нямбаяр нарыг Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн шүүгчээр, Т.Ганчимэгийг Нийслэлийн Багануур дүүргийн шүүхийн шүүгчээр томилуулах, П.Баттулгыг  Төв аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхээс хоёрдугаар  шүүхийн шүүгчийн албан тушаалд сэлгэн ажиллуулах тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх  тогтоол гаргасан байна. Түүнчлэн Л.Атарцэцэгийг Шүүхийн Мэргэшлийн хорооны даргаар томилж,  шүүгчийн зэрэг дэвийг нэмэгдүүлэн олгох тухай асуудлыг шийдвэрлэжээ.  

С.Отгон

    
    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж