
-Эдийн засгийн чуулганы хэлэлцэн нэг гол сэдэв нь боловсрол. Үүнд урьдчилан бэлтгэх шалтгаан нь юу вэ?
-Монголын эдийн засгийн чуулга уулзалт хоёр дахь удаагаа болж байна. Энд боловсролтой холбоотой хоёр хэлэлцүүлэг орж ирлээ. Боловсролын салбарт анхаарч байгаагийн илрэл болов уу. Бид дээд боловсролын тогтолцоог хөдөлмөрийн зах зээлтэй хэрхэн уялдуулах ёстой вэ гээд ажиллаж байна. Энэ удаагийн хэлэлцүүлэг ч энэ сэдвээр түлхүү өрнөх юм.
-Мэргэжлийн боловсролын талаар түлхүү ярина гэж ойлгож болох уу?
-2005 онтой харьцуулахад дээд боловсролын байгууллагын тоо буурсан байна. Харин мэргэжлийн боловсролын салбарт ахиц гарсан байгаа. Энэ тал дээр бид юуг анхаарах ёстой гэхээр эдийн засгийн өсөлтөд шаардагдах боловсон хүчин талдаа анхаарах ёстой юм. Чадаж байна уу, чадахгүй байна уу гээд урьдчилсан хэлэлцүүлгээрээ юуг ярихаа шийдэх юм.
-Манайд үйл ажиллагаа явуулж байгаа гадны томоохон компаниудтай мэргэжлийн боловсролын салбарт хамтарч ажиллахаар болсон. Энэ тал дээр түлхүү ярина гэлээ?
-Ер нь бол НХХЯ- тай хамтраад хөдөлмөрийн биржийн зохион байгуулалтад орж байгаа. Тийм болохоор томоохон их дээд сургуулиудыг хөдөлмөрийн бирж дээр төгсөгчдийнхөө мэдээллийг өгөх асуудал, үүрэг даалгаварыг бид өгч байгаа. Ингэснээр энэ онд ямар мэргэжлээр хэдэн хүн төгсөх вэ гэдэг мэдээлэл тодорхой болж, хөдөлмөрийн зах зээлд цэгцтэй, шинэ мэдээллүүд гарах боломж бүрдэнэ.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин