Ерөнхий шүүгч Ц.Зориг уриалга гаргажээ

Хуучирсан мэдээ: 2011.05.25-нд нийтлэгдсэн

Ерөнхий шүүгч Ц.Зориг уриалга гаргажээ

Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Ц.Зориг бүх шатны шүүхийн нийт шүүгч, шүүхийн ажилтнуудад хандан уриалга гаргажээ.  Уриалгад, “Нийгэмд шударга ёс тогтоох, шүүх эрх мэдлийн шинэтгэлийн үйл явцыг хурдасгахад хүч бололцоогоо дайчлан ажиллаж, шүүхийн хэтийн ирээдүйг нэгтгэн зохицуулах суурь хуулиудыг боловсруулахад та бүгдийн санал ихээхэн ач холбогдолтой тул энэ асуудалд анхаарлаа хандуулан, хүчин зүтгэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Чадварлаг, ёс зүйтэй хүний нөөцөөр шүүхийг хангах тогтолцоог бий болгох, шүүхийн санхүүжилтийн өнөөгийн тогтолцоог үндсээр нь өөрчлөх, шүүн таслах ажиллагааг олон нийтэд илүү ойртуулж, чанар, үр нөлөөг нэмэгдүүлэх, шүүхийн бие даасан байдлыг бодитоор баталгаажуулахад шүүгч, шүүхийн ажилтан бүр өөрсдийн ажилдаа идэвх, санаачлагатай, бүтээлч сэтгэлгээтэй байх нь нэн чухал байна”гэжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж