В.Нямхандын хэргийг прокурорт шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2011.05.25-нд нийтлэгдсэн

В.Нямхандын хэргийг прокурорт шилжүүлжээ

Төрийн нууц задруулсан хэрэгт сэжигтнээр татагдан Ганцхудаг дахь урьдчилан саатуулах төвд өнгөрөгч хоёрдугаар сард саатуулагдсан ТЕГ-ын Сөрөх тагнуулын албаны ажилтан асан В.Нямхандад  холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусч Нийслэлийн прокурорын хяналтад шилжүүлжээ. Уг хэрэгт  нийслэлийн Прокурорын газрын орлогч дарга Ё.Сагсай хяналт тавьж байгаа юм. Тэрбээр “Хэргийн мөрдөн байцаалт дууссан. Би хэрэгтэйгээ уншиж танилцаж амжаагүй байна. Хуулиараа 14 хоногийн дотор уншиж танилцаад, яллах дүгнэлт үйлдэнэ гэж заасан  байдаг. Шаардлагатай тохиолдолд хугацааг сунгаж болно” гэсэн юм. Тагнуулын ерөнхий газрын ажилтан асан В.Нямхандыг эх орноосоо урвасан, улсын нууц задруулсан буюу Эрүүгийн хуулийн 87.2-т заасан үндэслэлээр  эрүүгийн хэрэг үүсгэсэн юм.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж