АТГ-ын удирдлагуудыг батлан даалтад гаргахгүй

Хуучирсан мэдээ: 2011.05.25-нд нийтлэгдсэн

АТГ-ын удирдлагуудыг батлан даалтад гаргахгүй

Нийслэлийн давж заалдах шатны өчигдрийн  шүүх хурлаар АТГ-ын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн, Гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадас нарын ялыг хэвээр баталсан билээ.  Тэднийг батлан даалтад гаргах боломжтой эсэх талаар албаны эх сурвалжаас тодруулахад  “Анхан  болон давж заалдах шатны шүүхээс хорих ял сонссон бол хуулиараа батлан даалтад гаргах боломжгүй байдаг. Давж заалдах шатны шүүх ялыг хэвээр баталсан учир батлан даалтад гаргах боломжгүй” гэсэн юм. Анхан шатны шүүхээс 2-2.4 жилийн ял сонссон АТГ-ын дарга нар хоёр сар гаруй 461 дүгээр  хорих ангид хоригдож  байгаа . Тэднийг долоо хоног бүр ар гэрийнхэн нь эргэж, уулзаж байгаа аж.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж