
Шүүх ажиллагаанаас оргон зайлсан “Транс” банкны гүйцэтгэх захирал асан, ОХУ-ын иргэн А.Е.Новожиловт холбогдох хэргийг сэргээн, УМБГ-т шалгаж эхэлжээ. Тэрбээр Чинэглтэй дүүргийн шүүхэд дуудагдаад байсан ч шүүх ажиллагаанаас оргон зайлсан учир УЕПГ-аас хэргийг түдгэлзүүлээд байсан юм. Түүнийг Дорнод аймгийн Эрээнцавын боомтоор нэвтэрч, хил давсан болохыг нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сард илрүүлсэн юм. А.Е.Новожиловын Монголд байхдаа унаж байсан автомашин, бусад нотлох баримт олдсон тул хэргийг ийн сэргээн шалгахаар болжээ.
С.Отгон