Нийтийн тээврийн үнэ нэмэгдэж магадгүй

Хуучирсан мэдээ: 2011.05.25-нд нийтлэгдсэн

Нийтийн тээврийн үнэ нэмэгдэж магадгүй

Нийтийн тээврийн зорчих тасалбарын үнийг 500-800 төгрөг болгох тухай саналыг  Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, Үйлдвэрчний эвлэлээс хотын удирдлагуудад тавьжээ. Тэд  тасалбарын үнэ нэмэх болсон шалтгаанаа дизель түлш хомсдож, шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж  байгаа аж. Дээрх саналын талаар Нийтийн тээврийн газраас тодруулахад “Манайхаас хотын удирдлагуудад тийм санал тавиагүй. Энэ талаар санал тавьсан хүмүүс нь Хэвлэлийн хүрээлэнд мэдээлэл хийнэ гэсэн байна” гэх харуилт өгч байна. Дээрх саналыг гаргасан Том оврын автобус эрхлэгчдийн холбоо, Монголын тээвэр холбоо, Газрын тосны ажилтны ҮЭ-ийн холбооноос өнөөдөр 12.00  цагт Хэвлэлийн хүрээлэнд мэдээлэл хийх ажээ.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж