
Хэрвээ сонгуульдаа оролцож санал өгөөгүй бол “эх орны хишиг” авах боломж дараагийн сонгууль хүртэл байхгүй болох тухай юм. Сонгуульд оролцох үүргээ биелүүлээгүйнх нь төлөө хариуцлага оноодог улс орнууд бусад газар ч байна. Австрали, тайланд зэрэг орнуудад ийм торгуулийн систем байдаг. Үүнтэй холбоотойгоор нэр дэвшигчид нь таалагдахгүй байна, иймд санал өгмөөргүй байна гэх зүйл яригддаг. Иймд саналын хуудсан дээр нэр дэвшигчдийн нэрсийн араас “алийг нь ч сонгохгүй” гэх сонголтыг оруулж өгч болох юм. Нэгэнт Үндсэн хуульд заасан сонгууль өгөх үүргээ биелүүлэхийг нь хуульчилсан байгаа” гэв.
Мөн өнөөдрийн хуралдаанаар дээрх саналаас гадна хэдэн саналын хуудас хайрцганд орсныг үлдсэн саналын хуудсаар нь хараад тооцох боломжтой болгох зэрэг хэд хэдэн шинэлэг санаа орсон гэнэ.