Barnes & Noble шинэ бүтээлээ танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2011.05.25-нд нийтлэгдсэн

Barnes & Noble шинэ бүтээлээ танилцууллаа

Электрон ном уншигчийн зах зээлд хүчтэй өрсөлдөгч болоод буй Barnes & Noble компани бүрэн мэдрэгчтэй шинэ Nook электрон ном уншигчаа танилцууллаа. E Ink-ийн шинэ E Ink Pearl технологи бүхий 6 инчийн дэлгэцтэй, Wi-Fi-тай энэхүү уншигч нь 139 долларын үнэтэй аж.

Barnes & Noble компанийн гүйцэтгэх захирал William Lynch “Бид шинэ бүтээгдэхүүндээ, хэрэглэхэд хялбар байх зарчмыг хамгийн түрүүнд тусгасан. Мөн баттерейгаа барих хугацаа уртассан. Бүх наснынханд хэрэглэхэд тохиромжтой энэ уншигчийг 139 долларын үнээр худалдахаар болсон нь боломжийн үнэ гэж бодож байна” хэмээн мэдэгджээ.

Н.Наран   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж