
Мөн Өмнөговь аймагт өрнөж буй бүтээн байгуулалтын ажлын орон нутагт үзүүлж байгаа нөлөөлөл, цаашид анхаарах асуудлын талаар Засаг дарга Б.Бадраагийн мэдээллийг сонсох бол Зарим мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг шинээр байгуулах тухай, Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлыг авч хэлэлцэнэ. Түүнчлэн нууц асуудал багтжээ. Танилцуулах асуудлын жагсаалтад аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, тэргүүлэгчдээс 2010 онд зохион байгуулж хэрэгжүүлсэн ажил, түүний дүнгийн тухай, Орон нутгийн 2011 оны төсвийн нэгтгэл, төсвийн хууль зөрчсөн шийдвэрүүдийн тухай багтаасан байна. Мөн Монгол Улсын 2010 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтийн тухай, АСЕМ-ын уулзалтад оролцох тухай, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн орчныг сайжруулах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай танилцуулахаар оруулжээ.