
Гишүүдийн зүгээс хөдөө аж ахуйн бирж байгуулах асуудал нь цагаа олсон оновчтой асуудал мөн эсэхийг асууж, биржийн үйл ажиллагаанд төрийн зүгээс хэтэрхий их оролцож, бирж дээр зарагдах бараа бүтээгдэхүүнд хязгаарлалт тавьж байгаа юм биш үү гэсэн шүүмжлэлийг хэлсэн. Ченж буюу брокерийн үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүс төрийн ямар ч оролцоогүй үйл ажиллагаагаа явуулж болоод байхад гэсэн тайлбарыг ч тэд дагууллаа. Эцэст нь гишүүд хөдөө аж ахуйн бирж байгуулахдаа эхлээд хоршооны үйл ажиллагааг бэхжүүлэх хэрэгтэй гэсэн саналыг хэлээд хуулийн төслийг чуулганы хуралдаанд оруулахыг дэмжив.
Зохиогчийн эрх "Ардын эрх"