Улаанбаатар хоттой хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2011.05.25-нд нийтлэгдсэн

Улаанбаатар хоттой хамтран ажиллана

“Сантис” боловсролын төв нь Ажлын байрны Англи хэлний түвшин тогтоох олон улсын шалгалт болох “TOEIC” тестийн үйл ажиллагааг манай улсад эрхлэн явуулах албан ёсны эрхийг Америкийн Нэгдсэн Улсын ETS /Educational Testing Service/ төвөөс хүлээн авч, нээлтийн үйл ажиллагааг тавдугаар сарын 19-23-ны өдрүүдэд ‘TOEIC’-Үндэсний шалгалтын байрандаа зохион байгуулсан билээ.

 


Нээлтийн үйл ажиллагаанд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд, АНУ-ын “ETS” төвийн Ази Номхон далай болон Хойд Америкийг хариуцсан захирал  Mr.John Kochanski болон Монгол улсад суугаа гадаадын элчин сайд, төр захиргааны байгууллага, аж ахуй нэгжийн удирдлагууд хүрэлцэн ирж оролцлоо. Ерөнхий сайд нээлтийн үйл ажиллагааны үеэр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн TOEIC шалгалтыг монголдоо нэвтрүүлж байгаа Сантис боловсролын төвийн хамт олонд ажлын амжилт хүсээд төр засгийн зүгээс дэмжин ажиллахаа илэрхийлсэн байна.
Үүний тод жишээ болж  Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Сантис боловсролын төвтэй  харилцан зөвшилцсөний үндсэн дээр төрийн албан хаагчид, их дээд сургууль, ерөнхий боловсролын сургуулиудын багш нарын англи хэлний мэдлэг олгох чадварыг дээшлүүлэх, Англи хэлний олон улсын стандартыг монголд хэвшүүлэх, мөн төр захиргааны байгуууллагын ажиллагсадаас Ажлын байрны Англи хэлний олон улсын шалгалт – TOEIC тестийг авах зэрэг  чиглэлүүдээр хамтран ажиллах санамж бичигт Нийслэлийн засаг даргын орлогч Ц.Цогзолмаа болон Сантис боловсролын төвийн захирал Д.Оргилмаа нар 2011 оны 5-р сарын 24-ний өдөр гарын үсэг зурлаа.

TOEIC – Таны Монгол улсад төдийгүй олон улсад ажиллах Англи хэлний Паспорт.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж