Гар утасны долгион тархинд сайнаар нөлөөлдөг

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

Гар утасны долгион тархинд сайнаар нөлөөлдөг

АНУ-ын Эрүүл мэндийн нийгэмлэг судалгаа явуулж, гар утаснаас үүссэн радио долгион тархины эсийн үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг болохыг тогтоожээ. Гэхдээ уг долгион зөвхөн асаалттай утаснаас ялгардаг гэнэ. Тодруулбал гар утаснаас электрон соронзон долгион ялгарч, тархины бодисын солилцоог идэвхжүүлдэг аж. Ингэснээр тархин дахь глюкозын ялгарлыг нэмэгдүүлдэг гэнэ. Глюкоз нь эс энерги бий болгоход шаардлагатай байдаг аж. Энэхүү судалгаагаар гар утас хүний бие, ялангуяа тархинд .муугаар нөлөөлдөг хэмээх хэвшмэл ойлголтыг үгүйсгэж, ямар ч гаж нөлөө үзүүлдэггүй гэдгийг албан ёсоор баталсан байна. Зөвхөн гар утас ч бус долгионоор ажилладаг бүх төрлийн төхөөрөмж эрүүл мэндэд огт муугаар нөлөөлдөггүй гэжээ.

KT.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж