2,3 сая ам.доллар төсөл хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

2,3 сая ам.доллар төсөл хэрэгжүүлнэ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Үндэсний татварын албыг цахим хэлбэрээр ажиллуулах оруулах шинэ технологийг Монголд нэвтрүүлэхээр болжээ. Дэлхийн банкны 2,3 сая ам долларын буцалтгүй тусламжаар Монголын татварын албанд мэдээллийн технологийн хамгийн сүүлийн үеийн шилдэг программ болох "Трипс"-ийг нэвтрүүлэх энэ төслийг Их Британийн "Кроун Эжэнтс" болон Солонгосын "Даэвү интернэйшнл” корпораци, "Даэвү системс” компаниуд хамтран хэрэгжүүлэх аж. Татварын алба энэ технологийг ажилдаа нэвтрүүлснээр цаг, зардал хэмнэхээс гадна, үйл ажиллагаа илүү ил тод, саадгүй, нээлттэй болгох юм. Төслийг 16 сарын хугацаанд хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөсөн бөгөөд уг программыг татварын албаны вебэд суурилуулах  гэнэ. Ингэснээр татварын төв байгууллага орон нутаг дахь бусад бүх салбартайгаа шууд холбогдох боломжтой болох юм байна.

    Ж.ГЭГЭЭ

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж