
Байдлаас нь харахад 2012 оны нэгдүгээр улирлаас үйл ажиллагаагаа явуулж эхлэх бололтой. Хэр хэмжээний хөрөнгө оруулалт хийх гэж буй нь тодорхой бус байгаа боловч ойролцоогоор 1,5 -5 тэрбум долларын хэмжээтэй гэж судлаачид үзэж байгаа юм байна.
Үүний үндсэн дээр Монгол улс байгалийн баялгаа ашиглан улс орны хөгжлөө эрчимжүүлэхээр зорьж буй ажээ.
Монголын өмнөө тавьж буй зорилт үндэслэлтэй болохыг ердийн тоо баримтууд нотолж эхэлж байна. 2010 онд Монгол улс 16,6 сая тн чулуун нүүрс Хятад улс руу экспортолсон бөгөөд энэ үзүүлэлт нь өмнөх оноосоо бараг 3 дахин их байгаа юм байна.
Дэлхийн судлаачдын үзэж буйгаар Монголын эдийн засаг ирэх 10 жилийн хугацаанд дэлхийн хамгийн өндөр хурдан өсөлттэй эдийн засгийн нэгэнд багтан орох юм байна. Энэ жилийн хувьд гэхэд л Хятад улсад коксжих нүүрс нийлүүлэгч гол орон Австралийг ардаа орхихоор Монгол улс босго давах мөч дээр тулж ирчихээд байна.
Бэлтгэсэн Д.Пунцаг