Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэхээр болжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэхээр болжээ

Монгол улсын иргэн бүр хуулийн дагуу татварын хөнгөлөлт, чөлөөлөлт  эдлэх эрхтэй. Төрөл бүрийн хэлбэрээр эдлэх боломжтой татварын чөлөөлөлт, хөнгөлөлтийн томоохон нь анх удаа орон сууц барих, худалдан авах, их, дээд сургуулийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт юм. Өөрөөр хэлбэл иргэн та татвараа төлчихөөд хүүхдийнхээ  сургалтын төлбөрийг төлж, орон сууц худалдан авсан мөн барьсан бол  тодорхой хувийг буцаан авч болно гэсэн үг. 2007 оны нэгдүгээр сарын нэгнээс хойш өөрийн хөрөнгө болон банкны зээлээр орон сууц худалдан авбал тухайн хүний орон сууцанд оруулсан хөрөнгийн  30 сая хүртэлх орлогыг  татвараас чөлөөлнө гэсэн заалт байдаг. Ганцхан жил татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөнд  хамрагдахгүй. Нийгэмд үйл ажиллагаа эрхэлж, орлогоороо татвар төлдөг л бол татварынхаа тодорхой хувийг жил бүр авах эрхтэй. Мөн хүүхэд нь гадаад, дотоодын их дээд сургуульд суралцаж байгаа бол төлбөрийн тодорхой хувийг буцаан олгодог юм. Эдгээр заалтын дагуу холбогдох материалыг хүлээн авах хуулийн хугацаа энэ сарын 15-ны өдөр дууссан. Ийнхүү 2011 онд 1855 хүнд хөнгөлөлт, чөлөөлөлт олгохоор болсон байна.

М.Дэлгэржаргал
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж