Хамгийн шилдэг 5 сошиал тоглоом

Хуучирсан мэдээ: 2011.05.24-нд нийтлэгдсэн

Хамгийн шилдэг 5 сошиал тоглоом

eMarketer
судалгаагаар 2012 онд ойролцоогоор 68.7 сая америкчууд сошиал тоглоом
тоглоно гэсэн тооцоо гарсан байна. Энэ тоо бодит биш юм шиг боловч
ойлгтомжтой тоо баримт байна. 

Яагаад
шилдэг сошиал тоглоомууд үргэлжлүүлэн сайн ажилласаар байна вэ? Биднийг
10 жилийн өмнө ямар ч төсөөлөлгүй байж байтал тэд хүмүүстэй хэрхэн
холбогдож энэ бүхнийг нийтийн хүртээл болтол зохицуулж чадсан байна вэ?

Ингээд бүгдээрээ хамгийн шилдэг 5 сошиал тоглоомуудыг судлан тэд ямар аргаар хит болж чадсаныг сонирхоцгооё.

1. FarmVille

FarmVille маш олон зөв шийдлүүдийг гаргаж чадсан байдаг, тэр ч утгаараа Facebook хэрэглэгчдийн ойролцоогоор 10% нь FarmVille-г
тоглож байна.  Zynga компаний бүтээсэн энэхүү фермийг загварчиласан
тоглоомонд буй нэг гол ухаалаг шийдэл бол хөршийн систем юм.

Энэ
тоглоом дээр ургацаа хураах болон фермээ байгуулахад ганцаараа бүгдийг
хийхэд хангалттай ч гэсэн Facebook-н найзуудтайгаа хамт хийвэл бүтээлт
нь алхам алхамаар дээшээ өсөх юм.

Хэдийгээр
жинхэнэ фермийг зүйрлэж хийсэн ч гэсэн ажилтанууд нь амьд үлдэхийн тулд
хамтарч ажиллах шаардлагатай болох эсвэл энэ нь хүмүүсийг нэг нэгээр нь
гишүүнчлэлээ болгох зэрэг эдгээр бүх овжин аргаараа Zynga таны бүх
мөнгийг хурааж авч байна гэсэн үг.

Тоглоомыг
бүтээсэн Zyngaкомпани FarmVille-с сошиал сурталчилгааны талаар олон
зүйлийг сурч туршсны  үндсэн дээр дараагийн загвар болох CityVille-г
өнгөрсөн жил гаргасан байна. Энэхүү тоглоом гарч ирсэн даруйдаа
Facebook-н 100 сая хэрэглэгчийн дуртай мөн хамгийн их олны танил тоглоом
болж чадсан юм. (FarmVille-с 2дахин их)

2. Zuma Blitz

PopCap
компаний бүтээсэн бөмбөг тааруулагч тоглоом нь богинохон хугацаанд
тоглосон ч хөгжилтэй тоглоом бөгөөд энэхүү тоглоомын гол хэрэглэгчдийг
өөртөө татдаг арга нь онооны самбар юм.

Энэхүү
самбар нь тоглоомыг тоглож байгаа найзуудын чинь өндөр оноонуудыг
эгнүүлэн байр эзлүүлдэг бөгөөд нэг үеэ дуусгаад бусад эгнээнийхэндээ
мэдэгдэх боломжийг олгодог байна.

Хүмүүсийн сайрхах занг ашигласанаараа тоглоомыг тоглогчдыг  татах  маш шилдэг, энгийн бас үр ашигтай арга болжээ.

3. Words With Friends

Scrabble таны утсан дээр 24/7 байна гээд төсөөлөөд үз.

Бүр
өөрөөр компьютерийн өрсөлдөгчийн оронд хүссэн үедээ найзуудтайгаа
тэгэхдээ үг бүрийг өөрийнхөөрөө сонгон тоглоно гэж төсөөлөөрэй.

Энэ бол Words With Friendsтоглоом юм.

Scrabble үргэлж хамгийн нэр хүндтэй тоглоом байсаар ирсэн нь онлайн Scrabble-г нэр хүндтэй болгоход нөлөөлсөн байж болох юм.

Words With Friends тоглоом
нь хүн бүрийн аль хэдийнээ танил болчихсон маш амжилттай өрсөлдөж буй
класик тоглоомуудын нэг бөгөөд хүнд хэцүү шинэ дүрэм сурах эсвэл
төвөгтэй стратеги байгуулах зэрэг шаардлагагүй байдаг юм. Энэ бол зүгээр
л Scrabble (үгийн наадам) юм.

4. Mafia Wars

The GodfatherThe SopranosGoodfellas- зэрэг олон жилийн турш сайшаагдсан тоолж дуусашгүй моб сторинууд нь Mafia Wars шиг тоглоомыг амжилттай болгож байгааг хялбархан ойлгож болно.

Хэдий
Facebook-ын  mob simulator-г ашиглан найзуудыгаа нэгтгэн өөрийнхөө гэмт
хэргийн ертөнцийг бүтээнэ гэдэг нь түүний поп соёлын класик хэсгүүдтэй
харьцуулахын аргагүй  таны ихэнх цагаа өнгөрөөж чадах хамгийн гайхалтай
тоглоом болж чадсан юм.

Тоглож
байх үедээ өөрийнхөө найзуудыг мобстеруудтай тулалдахад баг болгох
“Job“-г хийх мөн гэмт хэрэгтэн болохоос хамгаалах зэрэг нь энэ тоглоомыг
илүү сонирхолтой болгодог байна.

5. World of Warcraft

Хэрвээ таWorld of Warcraft-н талаар
бодволтаны оюун ухаанд магадгүй ариун цэврээ сахиад дахиад нэг үе цааш
ахихын тулд унтах гэж буй тийм л дүр төрх зурагдах буй за.

WoW (World of Warcraft)бол үнэндээ, хөдөөний гэрийн эзэгтэйгээс эхлэн  NFL punters–ууд зэрэг төрөл бүрийн боловсрол мэдлэгтэй тоглогчид тоглодог хамгийн шилдэг тоглоом юм.

Мангасуудтай
тулалдах болон түвшин ахиулахад өөрөөрөө тулалдахын оронд үүнийг хэдэн
мянган бусад тоглогчидтой хамт хувийн и-мэйл-с нийтийн онлайн чат хүртэл
янз бүрийн арга замуудаар холбогдон тоглох боломжтой.

Хамгийн гайхалтай нь World of Warcraft  таныг жинхэнэ хоёр дах амьдралаар амьдрах боломжийг олгоно.

Охид
хөвгүүд болохоос хамгаалагдаж ; хөвгүүд охид болохоос хамгаалагдаж;
human accountant-ууд elven mage-үүд болохоос хамгаалагддаг.

Та хүмүүстэй харилцахдаа найз ч дайсан ч болж болох бөгөөд цоо шинийг ч авч тоглох боломжтой.

Сайн муугий нь мэдэхгүй ч зарим хүмүүс WoW-р
дамжуулан нийгэмшихийг бодит амьдралаас илүүд үзэж байгаа зэрэг нь
магадгүй энэхүү тоглоомыг хамгийн хүчирхэг сошиал тоглоом болгож чадсан
юм.

Дашрамд,үзэсгэлэнт  Mila Kunisхүртэл энэхүү тоглоомыг тоглож байгаа нь таныг энэ тоглоомыг тоглож эхлэх нэгэн сайхан шалтгаан болж болох юм.

Likeit.mn -н орчуулагч, нийтлэлч Т.Мөнхжаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж