Орос сансраас чиглүүлэгч пуужин хөөргөв

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

Орос сансраас чиглүүлэгч пуужин хөөргөв

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Орос улс сансраас зүг чиг, байрлалыг мэдээлэгч пуужин өнгөрөгч бямба гаригт хөөргөжээ.  Сансрын энэхүү цогц системийг нэвтрүүлснээр Москва энэхүү системийг эзэмших боломжтой болж, АНУ-ын сансрын чиглүүлэгч GPS системтэй өрсөлдөх, түүнээс хамааралгүй болох чадвартай болж байгаа юм.

    ОХУ-ын Батлан хамгаалах яамны төлөөлөгч Золотухин  орон нутгийн 06.00 цагт  Глонасс”К хэмээх хиймэл дагуул сансрын тойрог замд амжилттай орсныг мэдээлсэн байна.

    Золотухины мэдээлснээр сансрын хиймэл дагуулыг урьдчилсан төлөвлөж байсан хугацааны дагуу хөөргөсөн бөгөөд “төвтэй хэвийн холбоо” тогтоож чадсан байна.
    Өнгөрөгч онд гурван ч удаа  пуужин амжилтгүй хөөргөж байсан тул 2011 онд дахин пуужин хөөргөхөөр төлөвлөсний дагуу энэхүү пуужинг хөөргөжээ. Орос улс сансраас зүг чиг, байрлал тодорхойлох 2 тэрбум долларын өртөг бүхий цогц төслөө амьдралд хэрэгжүүлэхээр 2010 онд гурван удаа пуужин хөөргөж бүтэлгүйтсэн бөгөөд ийм мухардалд орсны улмаас 160 сая долларын хохирол амсч, төлөвлөсөн төсөл нь бүтэн 6 сараар хойшлогдсон удаатай.

    ОХУ-ын ерөнхий сайд Владимир Путин сансрын жолоодлогын системийг нэвтрүүлснээр Орос орон “хиймэл дагуулын жолоодлогын бүрэн эрхт байдлыг” баталгаажуулж байна гэж  онцлон тэмдэглэсэн байна.

    Глонасс системгүйгээр Орос орны арми байрлалын дохиоллын системийн хувьд АНУ-ын эрхшээлд байх айдас байгаа бөгөөд АНУ өөрийн GPS системийн дохиоллоо хүссэн үедээ түгжих, хаах боломжтой бөгөөд 2008 онд Орос, Гүржийн хооронд мөргөлдөөн гарах үед GPS-ийн дохиоллын долгионд гарсан явдлыг эргэн санахад хүргэж байгаа ажээ.

    Эх сурвалж: REUTERS
    Бэлтгэсэн Д.Пунцаг

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж