Мэргэжилтэй ажилчин бэлтгэхэд анхаарна

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

Мэргэжилтэй ажилчин бэлтгэхэд анхаарна

Уул уурхай, зам барилга гээд бүхий л салбарт ажиллах боловсон хүчин дутмаг байдаг. Дархан-Уул аймгийн Мэргэжилийн сургалт үйлдвэрлэлийн төв нь бүтэц зохион байгуулалтын хувьд өөрчлөлтийг хийж чаджээ. 4-5 мэргэжлийн сургалт нэг баг болон ажиллахаар болсон байна. Тухайлбал цахилгааны засвар, сантехник, автозасвар гагнуур гэсэн мэргэжилтэй ажилтнуудыг бэлтгэдэг багш нар нийлээд техникийн баг болжээ. Энэ багийн суралцагчид нийтдээ 300 гаруй юм. Ингэснээрээ эдгээр суралцагчид өмнө нь сургалтын албаараа дамжуулан аливаа хүсэлтээ гаргадаг байсан бол одоо багийнхаа багш нар хандаад асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой болж байгаа гэсэн үг.

Одоо суралцаж байгаа суралцагсадын дийлэнх буюу 90 гаруй хувийг 9-р ангиа төгсөөд шууд орсон суралцагсад эзэлж байна. Мөн токарь, сантехник, гагнуурын мэргэжлийн дадлагын газрыг Германы хөрөнгө оруулалтаар бүрэн шинэчилэхээр болжээ. Тоног төхөөрөмж гээд багаж хэрэгслийг нь хүртэл орчин үеийн олон улсын түвшинд байхаар шийдэж өгөх юм. Техникийн багийнхан бэлтгэгдэж байгаа мэргэжилтэй боловсон хүчнийхээ ажлын байрны тал дээр анхаарч ажиллах тухайгаа хэлж байсан

М.Дэлгэржаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж